ШУТИС-ийн эмэгтэй багш нарын семинар, баярын уулзалт

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “ШУТИС-ийн эмэгтэй багш нарын семинар, баярын уулзалт, бүтээлийн үзэсгэлэн”-г  2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний семинар:

Эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаанд залуу судлаачдийг татан оролцуулах, эрдэмтэн эмэгтэйчүүдийн мэдлэг туршлагыг баялаг болгох, их сургуулийн багшийг хөгжүүлэх зорилготой тус семинарт ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, 57 эмэгтэй багш судлаачид, Орхон аймаг дахь Технологийн сургуулиас ЭНБД доктор Д.Болор-Эрдэнэ, багш Б.Энхцэцэг, Б.Цэрэнханд, Ч.Отгончимэг, онлайн хэлбэрээр ДарТС-ийн багш нар оролцлоо.

Тус семинарт БуХС-ийн багш, доктор М.Заяа “Байгууллагын инновацийн чадавхийн үнэлгээний арга зүйн асуудал: их сургуулийн жишээн дээр” сэдвээр, Дээд боловсролын шинэчлэл төслийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Мөнхтуул, МУИС-ийн дэд профессор, жендэрийн үндэсний шинжээч А.Солонго нар “Их, дээд сургуулиудын ерөнхий, суурь хичээлийн хөтөлбөрийн агуулгад хийсэн жендэрийн дүн шинжилгээ” сэдвээр,    ГУУС-ийн дэд профессор, доктор С.Жаргалан “Төсөл – судлаачийн хөгжих боломж” сэдвээр, ШУТИС-ийн АТХА-ны дарга, Монголын ШУ-ны Эмэгтэй эрдэмтдийн холбоо    ТББ-ын тэргүүн, доктор, дэд профессор Т.Энхцацрал “Нийгэм дэх эрдэмтэн эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Баярын уулзалт:

ШУТИС-ийн Ректор, профессор Б.Очирбат Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан баярын уулзалтыг нээж баяр хүргэж  үг хэлэв.

ОХХА эрхэлсэн проректор, доктор, дэд профессор П.Жаргалтуяа ШУТИС-ийн  эрдэмтэн багш, ажилтан эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, ШУТТНС-ийн захирал доктор, профессор Ч.Гулнар “Эмэгтэй эрдэмтдийн ном бүтээл” сэдвээр, БХТ-ийн зөвлөх багш, доктор, дэд профессор Ч.Туул “Сургалт, судалгааны үйл ажиллагаанд эмэгтэй багш нарын оролцоо, манлайлал” сэдвээр сонирхолтой илтгэл уншив.

Эрдэм судлал, сургалтын үйл ажиллагаагаараа тэргүүлсэн эмэгтэй багш, эрдэмтэд ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагнал, Эрдмийн зөвлөлийн шагнал, ШУА-ийн Жуух бичиг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багшийн хөгжлийн төв, Монголын эмэгтэй эрдэмтдийн холбоод, бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар  тус тус шагнагдав.

Баярын уулзалтын үеэр бүрэлдэхүүн сургуулийн багш, оюутнууд урлагын мэндчилгээ дэвшүүлж, нийт эмэгтэйчүүддээ ая дууны цэнхэр хадаг өргөн барив.

“Бидний бүтээл” сэдэвт номын үзэсгэлэн:

ШУТТНС-гаас “Бидний бүтээл” сэдэвт ШУТИС-ийн эрдэмтэн эмэгтэйчүүдийн үзэсгэлэнг зохион байгуулж 183 судалгааны ажил, 327 сурах бичгийг нийтэд дэлгэн танилцуулав.

Эрдэм шинжилгээний алба

Шинжлэх ухаан, технологийн төв номын сан

Багшийн хөгжлийн төв