Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС), АНУ-ын Аризонагийн их сургуулийн хооронд Уул уурхайн мэргэжлээр 2+2 хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болсон бөгөөд гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон Аризонагийн их сургуулийн Уул уурхай, геологийн инженерийн тэнхимийн эрхлэгч Мэри Поултон нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр оролцов.

АНУ-ын Аризонагийн их сургууль нь Уул уурхайн чиглэлээр дэлхийн түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль юм. Энэхүү гэрээг байгуулснаар ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг АНУ-ын нэр хүндтэй их сургуулийн сургалтын хөтөлбөртэй дүйцүүлж улмаар монголын оюутан залуус АНУ-ын их сургуулийн боловсрол эзэмшиж, хоёр их сургуулийн диплом гардан авах боломж бүрлэнэ. Энэ нь манай уул уурхайн салбарт дэлхийн түвшинд хүрсэн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэгдэн гарах бололцоог бүрдүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Аризонагийн их сургуулийн Уул уурхай, геологийн салбарын эрхлэгч, профессор Мэри Поултон 2011 оны гуравдугаар сарын 10-19-ний өдрүүдэд ШУТИС-д албан айлчлал хийж байна.
Дашрамд дурдахад өнгөрсөн оны тавдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар дээрх хоёр их сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.
ЗХШҮГ
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.