Улсын их хурлын гишүүн Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр байгууллаа. Санамж бичигт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Тус санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль байгуулах ажлыг судлан боловсруулж, саналаа илэрхийлэх, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлт болон хөдөө орон нутагт шаардлагатай судалгаа шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулах, орон нутаг дахь ажиллах хүчнийг чадавхижуулах, хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжин ажиллах, нутгийн төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар үр ашгийг сайжруулахад хамтран ажиллах, аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэд эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулах, хамтарсан сургалт семинар, бага хурал, зөвлөгөөн зохион байгуулах зэрэг асуудлаар талууд хамтран ажиллах юм.
Өмнөговь аймагт ойрын жилүүдэд уул уурхай, эрчим хүч, барилга, гүний уурхай, олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх асуудлууд нэн чухлаар тавигдаж байна. Энэ жилээс Өмнөговь аймагт эрчим хүч, төмөр замын томоохон төслүүд эхэлж цаашдаа тэдгээрт шаардлагатай ажиллах хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдэнэ. Үүнийг даган хөдөлмөр хамгаалал, төмөр зам, зам, гүүрийн барилга байгууламж, уул уурхайн, эрчим хүч, машин механизмын мэргэжлийн, техникийн болон инженерийн ажилтныг бэлтгэх, ажлын байран дээр нь уурхайг түшиглүүлэн дадлагажуулах асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна.
Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн дадлагын бааз суурь, барилга байгууламжийг ашиглан ШУТИС-ийн салбар сургууль байгуулах ажлын эхлэл тавигдав.
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Канадын Йоркийн их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран хэрэгжүүлэх судалгааны төслийн нээлтэд зориулсан Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа