2017 оны 3-р сарын 18-нд БАС-ийн Ахитектурын салбар, Барилгын инженерийн салбар, БАС-ийн оюутны зөвлөл хамтран “Инженерийн зургийн автоматжуулалт”-V олимпиадыг AutoCADболон бусад 3D програм (SolidWorks, Inventor) гэсэн 2 төрлөөр зохион явуулав. Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 30 гаруй оюутан авхаалж, мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө.


Энэ тэмцээнд:

AutoCAD төрлөөр:
1-р байр A.SC13D031 Х. Галхүү
2-р байр A.SC13D063 Ш.Оюунжаргал
3-р байр G.LA13D003 З.Чимэд-Очир
Тусгай байр B141340702 Э.Балжинням
3D програм төрлөөр:
1-р байр B141140128 З.Цэдэвдорж
2-р байр G.IM13D082 Р.Батбаатар
3-р байр B141150211 Б.Анхбаяр
Тусгай байр B141110021 Н.Бат-Эрдэнэ
нар тус тус байр эзэллээ.

Тэмцээнд хамрагдсан нийт оюутан суралцагчид болон тэмцээнийг зохион байгуулахад идэвх чармайлт гарган оролцсон багш нар, БАС-ийн оюутны зөвлөлд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт, сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв