2017 оны 4-р сарын 14 өдөр МУБИС-ийн Дорно дахины хэлний тэнхимээс зохион явуулсан Ази судлалын Олон улсын Эрдэм шинжилгээний 3-р хурал амжилттай явагдлаа. Тус хурлыг МУИС-ийн Ази судлалын тэнхим, ШУТИС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн Дорно дахины хэлний тэнхимийн эрхлэгч нар 2015 онд харилцан ярилцсаны үр дүнд “Ази судлал” хэмээх Олон улсын Эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал хэлбэрээр зохион явуулж байхаар анх шийдвэрлэсэн.
2015 оны 4 сард МУИС-ийн Ази судлалын тэнхим тус хурлыг анхлан зохион байгуулсан. 2016 оны 5 сард ШУТИС-ийн Ази судлалын тэнхим уг хурлыг амжилттай зохион явуулсан. Тус хуралдаанд дэмжигч байгууллагаар МУИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн Күнзийн институт ажилладаг.
Энэ удаагийн хуралдаан 4 салбар /түрэг-араб хэл, солонгос хэл, хятад хэл, япон хэл/-аар явагдсан. ШУТИС-ийг төлөөлөн Гадаад хэлний институтийн дэд захирал Ц.Энхбаатар хурлыг нээж үг хэлсэн.
Солонгос хэлний салбар хуралдаанд: Т.Мөнхжаргал
Хятад хэлний салбар хуралдаанд: Л.Чойжилмаа, Ц.Эрдэнэзаяа, Лу Чөнзун, Хань Шаохуй
Япон хэлний салбар хуралдаанд: С.Оюундэлгэр, Б.Энхчимэг, Д.Энхчимэг багш нар тус тус илтгэл хэлэлцүүлж амжилттай оролцлоо.
Тус хуралдаанд амжилттай оролцсон нийт багш, судлаач нартаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа