МУИС-д Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ойд зориулсан Улсын програмчлалын XXVII олимпиад МУИС-ийн ХШУИС дээр 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Уг олимпиадад 8 их дээд сургуулийн 11 багийн 33 оюутан ур чадвараа сорин өрсөлдсөнөөс МУИС-ийн ХШУИС-ийн баг 977 оноогоор I байранд орж, ШУТИС-ийн МХТС-ийн баг 710 оноогоор II байранд орлоо.

Хувийн дүнгээр МУИС-ийн ХШУИС-ийн 4-р курсийн оюутан Л. Баярхүү алтан медаль авсан бол ШУТИС-ийн МХТС-ийн 4-р курсийн оюутан Т. Билгүүн мөнгөн медаль хүртсэн юм.

Т. Билгүүн нь өнгөрсөн жилийн улсын програмчлалын олимпиадад хүрэл медаль хүртэж байсан ба ийнхүү ШУТИС-ийн МХТС-ийн амжилт жил бүр тогтмол өсч байгаа нь удахгүй урьдын адилаар алтан медаль хүртэж эхэлнэ гэдэг найдвар төрүүлж байна.
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
“Эко боловсролын аян-Цас цэвэрлэгээ 2025–2026”
“Клубүүдийн нээлттэй өдөрлөг 2025–2026”
Хятад хэлний клубийн “Соёлын болон ярианы хичээл ”
Хятад хэлний клубийн “Зочин профессорын лекц”
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв