Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан, ШУ-ны доктор Л.Дамдинсүрэнгийн нэрэмжит мэргэжил сурталчлах “Дэвжээ”тэмцээнийг Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээний 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж хүнсний үйлдвэрийн менежмент, хүнсний үйлдвэрийн технологи, хүнсний үйлдвэрийн машин аппарат, хүнсний микробиологи мэргэжлийн таван баг оролцлоо.

Тэмцээнийг засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан “Органик хүнсний тухай хууль”-ийг сурталчлан таниулах зорилготой “Шинэ зууны хүнс” сэдэвтэй зохион байгууллаа. “Шинэ зууны хүнс” сэдэвт илтгэл, “Органик хүнсний хууль”-ийн агуулгыг илтгэсэн жүжигчилсэн тоглолт, асуулт хариултын тэмцээн, гэрийн даалгаврын үзүүлэн бэлтгэх удирдамжийн дагуу зохион байгуулж багийн нийлбэр дүнгээр Хүнсний технологи мэргэжлийн “Арвай”баг 1-р байр, Хүнсний үйлдвэрийн менежмент мэргэжлийн “Есөн-Эрдэнэ” баг 2-р байр, Хүнсний үйлдвэрийн машин аппарат мэргэжлийн “Hand of God” баг 3-р байр тус тус эзэллээ. Мөн тэмцээний төрөл тус бүрээр байр эзлүүлэн өргөмжлөл гардууллаа.


Амжилттай оролцсон таван багийн оюутнууд болон тэмцээнийг зохион байгуулсан Хүнсний үйлдвэрийн менежментийн 3-р ангийн оюутнууддаа талархал илэрхийлэн сурлагын өндөр амжилт хүсье.
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа