МУИС-ийн Күнзийн институтээс 5 төрлийн тэтгэлгийн шалгалтыг 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр улсын хэмжээний хятад хэл суралцагч оюутан, залуусын дунд зохион явууллаа. Үүнд: 4 долоо хоногийн сургалт, 1 улирлын сургалт, 1 хичээлийн жилийн сургалт, бакалаврын түвшний сургалт болон магистрын түвшний сургалт болов.
Энэхүү шалгалтын “Хятад хэлний олон улсын боловсрол судлалын магистр”-ын сургалтын шалгалтанд нийт 11 оюутан тэнцснээс ШУТИС-ийн ГХИ-ийн АСТ-ийн хятад хэлний ангийн Ө.Дэмбэрэл, Х.Бямбасүрэн, Э.Лхагвасүрэн, М.Лхагвадолгор гэсэн 4 оюутан тэнцэж 2017-2018 оны хичээлийн жилээс БНХАУ-д тэтгэлгээр суралцах эрхийг хүртжээ.


Улсын хэмжээнд явагдсан энэхүү том шалгаруулалтад ШУТИС.ГХИ-ийн 4 оюутан тэнцсэн нь маш том амжилт юм. Энэ нь тус сургуулийн хятад хэлний сургалт хэр түвшинд явагдаж байгаагийн нэг том илрэл мөн.
Шалгалтанд тэнцсэн оюутнууд болон АСТ-ийн хятад хэлний багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Гадаад хэлний институт
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв