Олон улсын Ойн өдрөөр БОАЖЯ-наас жил бүр уламжлал болгон ойн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дунд зохион байгуулдаг “ОРОЙН НАХИА” оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Нийт байр эзэлсэн оюутнууд
Оюутны шилдэг илтгэл шалгаруулах тус уралдаанд ШУТИС, ҮТС-ийн Ой модны модны үйлдвэрлэлийн технологийн салбарын “Барилгын модон эдлэлийн технологи” мэргэжлийн оюутан Б.Бат-Учрал "Утаан хатаалгаар шинэсэн зүсмэл материалыг хатаах туршилт, судалгааны дүн" сэдвээр тэргүүн байр эзлэн нэг жилийн сургалтын төлбөрөөр шагнууллаа. Мөн “Ойн инженер” мэргэжлийн оюутан Н.Барсболд "Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын ойн суурь мэдээлэл бүрдүүлэх судалгаа" сэдвээр 3-р байр, магистр оюутан Б.Батцэцэг “Шилмүүст модны тарьц ургуулах бортого үйлдвэрлэх ажлын зураг авалт, өртөг тооцох судалгаа” сэдвээр ханын илтгэлийн уралдаанд 2-р байр тус тус эзэлж бусад сургуулиудыг манайлав.

ШУТИС, ҮТС-ийн ОМҮТСалбарын оюутнууд
Үүний зэрэгцээ ханын илтгэлийн тэргүүн болон гуравдугаар байрыг ШУТИС-ийн “Ойн инженер” мэргэжлээр төгсөөд ажиллаж байгаа судлаач нар эзлэв.
“ОРОЙН НАХИА” оюутны эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон төгсөгч нартаа болон суралцаж байгаа оюутнууддаа эрдэм шинжилгээний ажилд нь улам их амжилтыг ОМҮТС-ын профессор багш нар хүсэж байна.
ШУТИС, ҮТС-ийн ОМҮТСалбар
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа