Харбины Технологийн Институтийн зуны сургалт нь 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд явагдана. Энэхүү сургалт нь Хятадын соёл, уран зохиол, эдийн засгийн, олон улсын харилцаа гэх олон салбарын хичээлүүдийг англи хэл дээр явуулдаг ач холбогдолтой юм. Мөн анхан шатны Хятад хэлний мэдлэг эзэмших боломжтой. Уг сургалтад хамрагдах хугацаандаа суралцагч зөвхөн хоолны зардлаа өөрөө даах бөгөөд сургалтын төлбөр, оюутны байрын зардлыг Харбины Технологийн Институт хариуцна.
Уг сургалтад хамрагдагсад кредит цуглуулах бөгөөд буцаад өөрийн сургуульдаа эргэн ирж дүйцүүлэх боломжтой.
Тавигдах шаардлага:
· ШУТИС-ийн бакалаврын оюутан байх
· Англи хэл мэддэг байх /Хятад хэл мэддэг бол давуу тал болно/
· Сурлага сайн, зөв зан төлөвшилтэй байх
Бүрдүүлэх материал:
· Иргэний үнэмлэхийн хуулбар
· Сургуулийн үнэмлэх
· Дүнгийн жагсаалт
· Англи хэлний шалгалтын оноо, сертификат /Хятад хэл мэддэг бол Хятад хэлний шалгалт, түвшинг илэрхийлэх сертификат/
Холбогдох материалыг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны алба /1-р байр 218 тоот/нд хүргүүлнэ. Бүртгүүлсэн оюутнуудаас ГХХА-ны алба урьдчилсан шалгалт авах болно.
Дэлгэрэнгүйг эндээс татаж үзнэ үү.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр