Монголын оюутны спортын “Универсиад” IV их наадам, Монголын модон бөмбөгийн “Холбоо”-ны цомын аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотод Монгол шилтгээний гадаа талбайд 2017 оны 05-р сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд ШУТИС-ийн ДаТС-ийн ахлах багш Г.Болдбаатар дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг алтан медаль хүртэж багаараа нэгдүгээр байр эзэллээ. ДаТС-ийн баг, тамирчид оюутны “Универсиад” их наадамд 4 дэх удаагаа түрүүлж, Монголын модон бөмбөгийн “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд 9 дэх удаагаа тэргүүн байранд шалгарч цомын эзэд боллоо.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдадаа сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Биднийг үргэлж дэмжиж байдаг ШУТИС-ийн ХШУС-ийн О.Баатарзоригт эрхлэгчтэй Биеийн тамир, спортын тэнхимийн хамт олонд талархаж явдгаа илэрхийлж та бүхэнд ажлын амжилт хүсье.
ДаТС-ийн захиргаа
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв