ШУТИС, БНСУ-ын “POSCO TJ PARK” сан 2013 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулж ШУТИС-ийн шилдэг 10 оюутанд 700 ам.долларын тэтгэлэг жил бүр олгож байхаар болсон билээ. Энэхүү гэрээний хүрээнд “POSCO TJ PARK” сангийн тэтгэлэг гардуулах ёслол ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болж өндөрлөлөө. Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Л.Пүрэв нар оролцож тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг, сертификатыг нь гардуулан өглөө.


Дээрх 7 жилийн хугацаанд нийт давхардсан тоогоор 60 орчим оюутанд 69,000,000 орчим төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгосон байна.
Шалгарсан оюутнууд:
|
№ |
Овог |
Нэр |
Сургууль |
Курс |
|
Үргэлжлүүлэн хамрагдаж буй оюутнууд |
||||
|
1 |
Лхагвадорж |
Баярмагнай |
БУХС |
2 |
|
2 |
Лхагвасүрэн |
Энхзул |
ЭХС |
3 |
|
3 |
Чинбат |
Пүрэвжав |
ДаТС |
4 |
|
4 |
Батбаатар |
Энхжин |
ЭХС |
4 |
|
Шинээр хамрагдсан оюутнууд |
||||
|
5 |
Даваахүү |
Даваадэлгэр |
МХТС |
1 |
|
6 |
Нямхайнямба |
Дэлгэрсүрэн |
ҮТС |
1 |
|
7 |
Хүүхэнбаатар |
Хүрэлсүх |
БАС |
2 |
|
8 |
Сүхбаатар |
Пүрэвдулам |
ГУУС |
3 |
|
9 |
Даваа |
Галт-Очир |
МХТС |
3 |
|
10 |
Ганбат |
Буянбаатар |
МеТС |
3 |

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
БНСУ-ын Хансо их сургуультай иргэний нисэхийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ (MoA) байгууллаа
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.