ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр БНСУ-ын иргэн, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын Бизнесийн салбарын дэд ерөнхийлөгч Жэ Сон Ху-д Монгол-Солонгосын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ШУТИС-ийн “Хүндэт доктор” цолыг Техник, технологийн салбараар олгохоор шийдвэрлэсэн байна.


Хүндэт докторын цол өргөмжлөх ёслолын ажиллагаа 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 203 тоот өрөөнд болж өндөрлөлөө.
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн төлөөлөл, Ректоратын гишүүд, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд, тус форумын Бизнес хариуцсан ерөнхийлөгч Б.Батхүү, УИХ-ын гишүүн Л.Болд, Монгол – Солонгосын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Ц.Буян-Ундрах, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумыг үүсгэн байгуулагч Жон Жан Сон болон албаны бусад хүмүүс оролцож ШУТИС-ийн хүндэт доктор цол хүртсэн Жэ Сон Ху-д баяр хүргэлээ.


Жэ Сон Ху нь Солонгос - Монголын хамтын ажиллагааны форумын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд Монгол, Солонгос 2 орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, туршлага солилцох үйл ажиллагаа болон бизнес эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг дэмжих, түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанаас гадна 2 орны иргэд хоорондын соёл, боловсрол, оюуны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэхэд удирдлагаар ханган ажиллаж, үйл ажиллагаагаа явуулж байна.
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа