Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төв нь Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17025:2005 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, 2016 оны 6 сарын 9 буюу Дэлхийн Итгэмжлэлийн өдрөөр олон улсын итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан билээ.
Тус төв нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.5 заалт, Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007 стандартын 5 дугаар бүлгийн 5.9 шаардлагын дагуу Хүнсний Аюулгүй Байдлын Лавлагаа Лабораториос зохион байгуулсан “Хүнсний лабораториудын сорилтын ур чадварыг үнэлэх 2017 оны I ээлжийн хөтөлбөр”-т оролцлоо.
Уг хөтөлбөрт төрийн болон хувийн хэвшлийн хүнс, хөдөө аж ахуй, эм үйлдвэрлэлийн 70 гаруй лаборатори хими, атом шингээлтийн спектрометр, хор судлал, микробиологи, ургамлын эрүүл ахуй хорио цээрийн шинжилгээгээр оролцсон.
Химийн шинжилгээгээр 46 лаборатори, хар тугалгыг атом шингээлтийн спектрометрийн аргаар тодорхойлох шинжилгээгээр 3 лаборатори, микробиологийн шинжилгээгээр 78 лаборатори ур чадвараа сорьсоноос Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төв нь хими, атом шингээлтийн спектрометр болон микробиологийн шинжилгээгээр “ХАНГАЛТТАЙ САЙН” үнэлгээтэй оролцлоо.
ШУТИС-ийн баг олон улсын шагнал хүртэв
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.