Шинээр хэвлэгдэн гарах “ Дээд боловсрол “ сэтгүүлийн анхны дугаарт оруулах өгүүлэл, нийтлэлийг 2017-8-25 хүртэл хүлээн авч сонгон шалгаруулалт хийнэ. Ирүүлэх материал нь доорх хэлбэртэй байж болно.
Судалгааны өгүүллийг хавсаргасан загварын дагуу бичнэ. Материалыг монгол хэлээс гадна англи, орос хэлний аль нэг дээр хөрвүүлэн бичихээс гадна хураангуйг англи, монгол хэл дээр бичнэ.
Өгүүлэл, нийтлэл бичих чиглэл:
1.дээд боловсролын хөгжлийн дэлхийн улс, орнуудын тэргүүлэх чиг хандлага;
2. дээд боловсролын талаарх Монгол улсын Төрийн бодлого шийдвэр, эрх зүйн орчин;
3.дээд боловсролын систем, зохион байгуулалт, удирдлага менежментийн өнөөгийнбайдал ба хөгжлийн асуудал;
4. дээд боловсролын багшийн хөгжил, төлөвшил;
5. дээд боловсролын агуулгын шинэчлэл, төгөлдөржүүлэлт;
6. дээд боловсролын сургалтын технологийн шинэчлэл, хөгжил;
7. сэтгэц, танин мэдэхүйн онолууд, тэдгээрийн суралцахуйн практик хэрэглээ;
8. дээд боловсролын чанар, үнэлгээ;
9. дээд боловсрол- шинжлэх ухаан- инноваци;
10. оюутны төлөвшил хүмүүжил;
11. дээд боловсрол олгох үйл ажиллагаан дах гадаад орны туршлага;
12. дээд боловсролын судалгаа;
13. дээд боловсролын тэргүүн туршлага;
Материал хүлээж авах хаяг: Zoljim2001@yahoo.com, soyombo_alt200@yahoo.com
Утас:94110223, 96616500
ДЭЭД БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ
Лавлах материалыг энд хавсаргасан 1- 4р хавсралтуудаас үзнэ үү.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр