Японы Атомын энергийн агентлаг, Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран зохион байгуулсан ээлжит “Реакторын инженер-2017” сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад Монгол Улсын Түлш, эрчим хүчний яам, Цөмийн энергийн комисс, ШУТИС-ийн ХШУС, МехТС, ГУУС, МУИС, Эрчим хүч, эдийн засгийн академи зэрэг газраас 21 хүн оролцож сертификат гардан авлаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, проректор Л.Пүрэв, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, ШУТИС-ийн цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт тавих комиссын дарга Д.Орхон, Цөмийн энергийн комиссын ажлын алба, Тамгын газар болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар нарт гүн талархал илэрхийлэе.
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв