“ХААН Банкны нэрэмжит 2,3,4–р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлагч оюутан таныг урьж байна.
Уг тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудаас шалгаруулж шилдэг 50 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Материал хүлээн авах: 2017.09.22-ны өдрийн 18:00 цаг хүртэл ХААН Банк Цамхагийн ресепшин хүлээн авч, 2017.10.02-ны өдөр шалгарсан 50 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны цахим хуудас www.khanbank.com болон фэйсбүүк, твиттер хуудаст байршуулна.
Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.
ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтэгэлэг хөтөлбөр”-ийг 9 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1400 шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.
Энэ жилийн хувьд нийт 120 оюутан залуусыг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаруулан тэтгэлэг олгож байгаа бөгөөд үүний эхлэл болох шинэ оюутанд зориулсан тэтгэлэг нь 2017 оны хавар зарлагдаж сурагчийн ширээнээс их, дээд сургуулийн оюутан болж байгаа 70 шилдэг залууст хүрсэн.
Дэлгэрэнгүй мэдээллийг 332-333 (3570) утсаар лавлана уу!
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр