ШУТИС-ийн Англи хэлний олимпиад нь инженер технологийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд Англи хэлээр эссэ бичих, илтгэл тавих, багаараа уралдаанд оролцох гэсэн 3 үе шаттайгаар 2011 оны 3 сарын 01-нээс 4 сарын 16-ны хооронд Англи хэл судлалын профессорын багийн багш нар болон ШУТИС-ийн Оюутны холбоотой хамтран зохион байгуулагдлаа.
1-р шатны шалгаруулалтыг 3 сарын 07 нд Олон Улсын эмэгтэйчүүдийн өдрийн 100 жилийн ойд зориулан “A Woman Who I Admire” сэдвээр Англиар эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан.
2-р шатны шаргаруулалт “Women’s Contribution in Mongolian Society” сэдвээр илтгэлийн уралдааныг 04 сарын 05 нд зохион байгууллаа.
3-р шатны налгаруулалт сургууль бүрээс шалгарсан багуудын дунд ерөнхий мэдлэгийн болон англи хэлний мэдлэгийн тэмцээн 04 сарын 16 нд ШУТИС-ийн Төв зааланд тус тус явагдлаа. Үүнд:
Эссэ бичлэгийн уралдаанд:
1- р байр М. Мөнхзул ЭХИС
2- р байр Л. Баасанхорол БИАС
3- р байр А. Болор УУИС
Илтгэлийн уралдаанд:
1-р байр Б. Эрдэнэ-Эх НТС
2-р байр Б. Сэргэлэн МХТС
3-р байр Б. Жаргал МИС
Багийн тэмцээнд :
1-р байр КТМС
2-р байр УУИС
3-р байр МИС
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа