НҮБ-ын ЮНЕСКО-гийн 2015 оны Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрийг "Олон улсын оюутны спортын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү санаачилгыг Олон улсын оюутны спортын холбоо дэмжин, гишүүн холбоод, Засгийн газрын байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагуудтай хамтран өнгөрсөн жилээс энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын спортын алдартнуудтай уулзах уулзалтыг 9 дүгээр сарын 18,19, 20-ны өдрүүдэд урлаг зааланд зохион байгууллаа. Уг уулзалтанд явган аялалын хичээлийг сонгон суралцаж байгаа 900 гаруй оюутан оролцлоо.

Хүндэт зочноор Монгол Улсын хөдөлмөрийн баатар Буудлагын олон улсын хэмжээний мастер О.Гүндэгмаа, Монгол Улсын гавьяат тамирчин Боксын олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, Сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер “Дорнод Мон-Алтиус” багийн тоглогч ШУТИС-ийн төгсөгч Б.Батзолбоо нар уулзалтанд оролцож өөрсдийн амжилтанд хүрсэн түүх, оюутан цагийн амьдрал, цаашдын зорилгын талаар оюутнуудтай ярилцаж сонирхсон асуултанд хариуллаа.

Уулзалтын үеэр Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн 3 удаагийн аварга ШУТИС-ийн Аэробикийн баг тамирчид үзүүлэх тоглолт үзүүллээ.

Мөн МҮОНТ-ийн өдрийн мэдээгээр Олон улсын оюутны спортын өдрийн хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн талаарх мэдээллийг сурталчиллаа.
Оюутны соёл, үйлчилгээний алба
Биеийн тамрын тэнхим
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа