ШУТИС болон БНСУ-ын Чусон их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Гагнуурын инженерийн бакалаврын “2+2” хос хөтөлбөр болон 3-р ангид үргэлжлүүлэн суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлаж байна.
Чусоны их сургууль нь БНСУ-ын Худалдаа Аж Үйлдвэр, Эрчим Хүчний Яамтай хамтран “Ppuri” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд Монгол улсаас оюутан бэлтгэн сургаж, ажлын байраар 100% хангах боллоо.
СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ
|
Бакалаврын 2+2 хос хөтөлбөр
|
Бакалаврын 3-р ангид үргэлжлүүлэн суралцах хөтөлбөр
|
- Чусон их сургуулийн хэлний бэлтгэлийн төлбөрийг өөрсдөө даана.
- Бакалаврын зэргийн сургалтын төлбөрийг ШУТИС-д үргэлжлүүлэн төлж, Чусон их сургуульд төлөхгүй.
- Төгссөний дараа мэргэжлийнхээ чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож визний ангиллыг сургалтын D хэлбэрээс ажлын E ангилал руу солино.
- Гэрээний хугацаанд оршин суух зөвшөөрөл олгоно.
|
- Чусон их сургуулийн 6 сарын хэлний бэлтгэлийн төлбөрийг 100% чөлөөлнө.
- Бакалаврын зэргийн улирал бүрийн сургалтын төлбөрөөс 30% чөлөөлнө.
- Төгссөний дараа мэргэжлийнхээ чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож визний ангиллыг сургалтын D хэлбэрээс ажлын E ангилал руу солино.
- Гэрээний хугацаанд оршин суух зөвшөөрөл олгоно.
|
ТӨГССӨНИЙ ДАРААХ БОЛОМЖУУД
- НЭГ ЖИЛИЙН ЦАЛИН 35000$
- ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Их, дээд сургуулийн 3-р курсийн оюутан байх (үндсэн сургуульдаа 4 улирал суралцсан байх)
- Инженерийн чиглэлд нарийн мэргэжил харгалзахгүй, голч дүн 2.5-с дээш байх
- Гадаад хэлний онооны сертификат байгаа тохиолдолд хавсаргах
- Гагнуурын инженерийн мэргэжлээр суралцах сонирхолтой байх
- Монгол улсад солонгос хэлний бэлтгэлд 3 сар хамрагдах (төлбөртэй)
- Солонгос улсад очоод Чусон их сургуулийн хэлний бэлтгэлд 6 сар хамрагдах (100% тэтгэлэг)
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 ба түүнээс дээш зэрэг авсан байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ (англи хэлээр):
|
Бакалаврын 2+2 хос хөтөлбөр
|
Бакалаврын 3-р ангид үргэлжлүүлэн суралцах хөтөлбөр
|
- Анкет бөглөх
- Дүнгийн хуудас
- Гадаад паспорт
- Мэргэжлийн хөтөлбөрийн хуулбар
- Бүртгэлийн хураамж 40000 төгрөг
|
- Анкет бөглөх
- Дүнгийн хуудас
- Гадаад паспорт
- Бүртгэлийн хураамж 40000 төгрөг
|
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2017 оны 10-р сарын 06-ны өдөр
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Утас: 11-321974, 88064063