Япон улсын Ямагата мужийн Шюнан хотноо 2017 оны 10 сарын 06-11-ний өдрүүдэд болсон Прокон-2017 олон улсын програмчлалын IX олимпиадад ШУТИС-ийн МХТС-ийн ПХ-ийн мэргэжлийн оюутан Д. Эрдэнэбаяр, Г. Энх-Амар, КУ-ы салбарын багш А. Хүдэрээр удирдуулан хиймэл оюун ухаантай програмын тэмцээний төрөлд оролцож тусгай шагнал хүртлээ.
Жил бүр Зүүн Өмнөд Азийн улсуудын косен, их дээд сургуулиудын оюутнуудын дунд болдог уг олимпиадын тэмцээний төрөлд энэ жил Япон улсын Шинагавагийн косен түрүүлсэн ба хоёрдугаар байранд Осака мужийн их сургууль орсон ба удаах байранд манай баг орлоо.
Бүтээлийн төрөлд Кагавагийн косен түрүүлсэн.
Тухайн жилийн өгөгдсөн сэдвээр бүтээл хийх, чөлөөт сэдвээр бүтээл хийх болон хиймэл оюунтай програмуудын тэмцээн гэсэн гурван төрлөөр явагддаг уг олимпиадад гадаад баг (японоос өөр улсын) түрүүлж байсан тохиолдол ганц байдаг нь ШУТИС-ийн МХТС-ийн багийн 2016 оны амжилт байсан.
Японы косен болон их сургуулиудын 59 баг болон Монгол, Малайз, Филиппин, Гонконг, Хятад, Вьетнам зэрэг улсуудаас багууд оролцдог уг олимпиадын даалгавар жил бүрийн 3 сарын сүүлээр гардаг ба Япон улсад эцсийн шат нь 10 сард болдог юм.
Уг олимпиадаар Мэдээллийн технологийн мэргэжлийн бусад улсын оюутан, багш нартай холбоо тогтоох, японы болон бусад улсын соёлтой танилцах үйл ажиллагаа бас явагддаг.
ШУТИС-ийн МХТС-ийн КУ-ы салбарын дэд профессор А. Хүдэр
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
“Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдэвт олон улсын симпозиум зохион байгуулагдав
“ХАН ХЭНТИЙ” аялал сайхан боллоо
Тоёота мотор корпорацийн ахлах ерөнхий менежер Масаширо Яамамото тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов