Компьютерийн сүлжээний улсын анхдугаар олимпиад 2011 оны 04-р сарын 16-нд МУИС-ийн МТСургууль дээр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Олимпиадад ШУТИС-МХТС-с хоёр баг, МУИС-МТС-с хоёр баг, ШУТИС-Дарханы ТС-с нэг баг, Хүрээ дээд сургуулиас нэг баг, ЭМШУИС-с нэг баг,багтус бүр3 гишүүнтэйгээр оролцлоо. Олимпиад нь хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдсан ба нэгдүгээр хэсэг нь багийн гишүүд бүр тус тусдаа тест болон бодлогын шалгалтуудыг гүйцэтгэж өрсөлдсөн бол хоёрдугаар хэсэгт өгөгдсөн практик даалгаврыг багаараа гүйцэтгэж өрсөлдлөө. Тус олимпиадад ШУТИС-н МХТС-н оюутнууд амжилттай оролцож хувийн дүнгээр тэргүүн байрыг МХТС-ийн 1-р багийн гишүүн,3-р курсын оюутан Б.Баасандорж, хоёрдугаар байрыг МХТС-ийн 1-р багийн гишүүн, 4-р курсын оюутан Т.Мөнхболд, гуравдугаар байрыг МХТС-ийн 1-р багийн гишүүн, 3-р курсын оюутан С.Энхбат, 4-р байрыг мөн МХТС-ийн 2-р багийн гишүүн, 4-р курсын оюутан Э.Тунгалаг нар тус тус эзэлж, багийн дүнгээр тэргүүн байрыг МХТС-ийн 1-р баг, 2-р байрыг МУИС-МТС-ийн баг, 3-р байрыг МХТС-ийн 2-р баг тус тус эзэлж өргөмжлөл, цом, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнууллаа.
Олимпиадыг Telemax, Macrolink, Topica, Computer times сэтгүүлийн хамт олон ивээн тэтгэсэн байна.

МХТС-с олимпиадад орсон хамт олон



Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.