ГХИ-ийн Ази судлалын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг солонгос хэлний Хангыль үсгийн баяр 2017 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд ШУТИС-ийн ГХИ, МХТС, МехТС-д тус тус боллоо. Тус баярын үйл ажиллагаанд ГХИ-ийн “Гадаад хэлний орчуулга” солонгос хэл, МХТС-ийн “Системийн аюулгүй байдал” 2+2 хөтөлбөр, МехТС-ийн “Автын инженер” 2+2 хөтөлбөрийн солонгос хэл үздэг бүх оюутнууд оролцсон.
Хангыль үсгийн баярын үйл ажиллагаа 10 сарын 10-ны өдөр ГХИ-д, 10 сарын 12-ны өдөр МехТС-д, 10 сарын 13-ны өдөр МХТС-д тус тус явагдаж, үдээс хойш 15 цагт нэгдсэн арга хэмжээ МХТС-ийн 225 тоотод болов. Эдгээр арга хэмжээнд оюутнууд маань хамтран цохилуур хөгжим хөгжимдөн, дэвүүрт бүжиг, багт бүжиг болон К-ПОП бүжгийг уран чадварлаг бүжиглэн, тэквандогийн үзүүлбэр үзүүлж мөн өөрсдийн бэлтгэсэн солонгос хоолны амталгааг хийлээ.
Тус баярын үйл ажиллагаанд оролцож буй оюутнуудын дунд солонгос хэл, солонгосын соёл, түүх зэрэгтэй холбоотой асуулт хариултын тэмцээн зохиож зөв хариулсан оюутнуудыг бэлэг дурсгалын зүйлээр урамшуулав. Мөн оюутнуудын дунд зохиосон Уран бичлэг, Уран илтгэлийн тэмцээний шалгаруулалтыг явуулж шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлсээр шагнав.

Энэхүү баярын үйл ажиллагааг зохион явуулахад жил бүр тусалдаг МХТС болон МехТС-ийн удирдлага, багш нарт талархлаа илэрхийлье. Оюутнуудаа сайн бэлдэж тус үйл ажиллагаанд амжилттай оролцуулсан ГХИ-ийн Н.Мэнд, Б.Номиндалай, Ц.Отгон, Т.Мөнхжаргал, Юн Тэён багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.