Арга хэмжээ: Тус аяны нээлийн арга хэмжээ 2017 оны 10 сарын 23 нд TV зааланд Монглын түүхийн хичээлийн лекцийн цагаар зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээ нь ШУТИС-д шинээр элссэн I курсийн оюутнуудыг хотын иргэн болж төлөвшихөд бодит хувь нэмэр оруулах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгоход чиглэгдэж байна.

Энэ жилийн аяны онцлог нь замын цагдаагийн алба, нийслэлийн цагдаагийн газар, прокурорын газартай хамтран ажилласнаараа онцлог юм.
Тус аяны нээлтийн арга хэмжээнд ОСҮА-ны дарга Н.Санчирбаатар, БуХС-ийн ХУС-н эрхлэгч доктор, профессор Н.Галиймаа, Нийслэлийн замын цагдаагийн албаны Захиргаа удирдлага хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяр, Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэцэцэг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг нар оролцлоо.

Арга хэмжээнд оролцож буй цагдаагийн албан хаагчид оюутнууд гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодисын хор холбогдлын талаар мэдлэг мэдээлэл дутмагаас гэмт хэрэгт холбогдож байгааг анхааруулж байлаа.
“Хотын соёл” аян 2017 оны 10 сарын 23-27 ны хооронд Монголын түүхийн хичээлийн 16 цагийн лекцээр 2500 гаруй оюутанд хүргэнэ. Энэ хугацаанд сургуулийн дотоод дэг журам сайжруулахад чиглэсэн “Баруун гарын дүрэм” хэрэгжүүлэх шторк цацаж түүнийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн болон сайн дурын клубын оюутнууд идэвхтэй ажиллаж байна.

Аяны төгсгөлд Нийслэлийн замын цагдаагийн газар манай багш оюутнуудтай хамтран флашмоб сурталчилгааны ажил хийхээр төлөвлөж байна. Тус арга хэмжээг сурвалжлахаар МҮОНТ, ТV-9, UBS, like TV, TM зэрэг телевиз, Үндэсний радио болон сонины сурвалжлагч нар хүрэлцэн ирсэн байв.
Оюутны соёл, үйлчилгээний алба
БуХС-ийн ХУС-ын багш нар
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.