Ертөнцийн харанхуйг гэрлээр гийгүүлдэг
Ер бусын гавьяатай багш нар маань энэ үдэш оюуныхаа их алжаалыг тайлж сэтгэл дүүрэн баяслаа.Багш нарын маань баяр дээр баяр нэмж УБ чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсний зэрэгцээ Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар цэнгүүнийг удирдан хөтөлж хөгжөөж өгөв. Мөн Өвөрхангайн Технологийн сургуулийн ажилтан Юндэнбат багш нартай ая дууны мэнд хүргэсний зэрэгцээ бүрэлдэхүүн сургууль бүр өөрсдийн бэлтгэсэн мэндчилгээгээр бэлэг барьсан нь бас нэгэн сюрприз байсан юм. Баярынхаа өдөр багш нар маань амжилт бүтээлээ үнэлүүллээ. Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Ч.Алтанцэцэг, Ж.Оюунтүлхүүр, А.Цэцэгмаа, Т.Төмөрбаатар, Ч.Мангалжав нарын 14 багш , А.Алтангэрэл, Д.Наранцацрал нар Соёлын тэргүүний ажилтан, Ц.Цацрал, Ж.Гантөмөр, Т.Намнан, Ш.Гантөмөр, Б.Хишигдарь, Д.Цэгмид нарын 25 багш "Жуух бичиг"-ээр шагнуулав.Мөн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар А.Дамдинсүрэн, Х.Цагаан, Д.Чулуун, Г.Надмид нарын долоон багш, Ректорын нэрэмжит шагналаар Р.Найдандорж, Д.Лханаг, Д.Ганчимэг, Ц.Цэвэгжав нарын найман багш, Монголын багш нарын холбооны дээд шагнал Багшийн гавьяа одонгоор Д.Халзаа, Ч.Гульнар, Ц.Дашдорж нар энгэрээ мялаалаа. ШУТИС-ийн "Оны шилдэг багш"-аар шалгарсан Математикийн сургуулийн багш Д.Ганбат,ХБТС-ийн багш С.Сэржмядаг гуравдугаар байр эзэлсэн ХМТС-ийн багш Х.Загарзүсэм, Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багшаар шалгарсан ХМТС-ийн Д.Долгорсүрэн, Д.Сэрдарам, Эрдэнэтийн Технологийн сургуулийн багш С.Эрдэнэбат, "Оны шилдэг судлаач эрдэмтэн " багшаар нэгдүгээр байр эзэлсэн ҮТДС-ийн багш Д.Энхтуяа, хоёрдугаарт МИС-ийн М.Дэлгэрмаа, гуравдугаар байр эзэлсэн ХМТС-ийн Б.Отгонбаяр нарт мөн шагналыг нь гардуулан өглөө.Багш нарын баярыг угтаж зохион байгуулсан спортын дөрвөн төрлийн тэмцээний аваргууд мөн энэ өдөр шагналаа гардав.





Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо