Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран ШУТИС-ийн оюутнууд 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ныг хүртэл “Оюутан эргүүлд” ажиллаж байна. Энэхүү “Оюутан эргүүл” амжилттай хэрэгжсэнээр Сүхбаатар дүүргийн 1-8 хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, Их дээд сургуулийн удирдлага, багш, ажилчид, оюутнуудыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, оюутан, залуусын нийгмийн хариуцлага, сахилга хүмүүжилд нөлөөлөх зорилготой юм.

СБД-ийн 8-р хороо хариуцсан ахлах дэслэгч Х.Наранбаатар эргүүлд ажиллах оюутнуудад Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5.1, 5.2, 6.3, 6.4, 6.5 хуулиудыг танилцуулан зааварчлагаа өглөө.

Оюутан эргүүлд ГУУС-ийн оюутан Т.Анхбаяр, Э.Эрдэнэбат, Д.Энхтүвшин, Г.Пүрэвням, БАС-ийн оюутан Б.Батдэлгэр, Р.Очирваань, ҮТС-ийн оюутан Н.Нямдаваа, Ш.Мөнх-Од, Э.Энх-Учрал, М.Болор-Эрдэнэ нар ажиллаж байна.
Оюутны соёл үйлчилгээний алба
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв