Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг угтан нийт багш, ажилчид оюутнууддаа “хамтдаа чихрийн шижин өвчинд анхаарлаа хандуулцгаая” сэдэвт өдөрлөгийг ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09:30 цагаас 13:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг ШУТИС-ийн “Эрүүл мэндийн төв”, “Шим тэжээл судлалын төв”, “Оюутны соёл үйлчилгээний алба” хамтран 4 өртөөт үйл ажиллагаа, Хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээг явууллаа.
Өдөрлөгт БАС, ЗАА, ГУУС, ҮТС, ЭХС, ХШУС, ГХИ багш ажилчид, оюутнууд нийт 100 хүн, хүчилтөрөгчийн коктейлоор давхардсан тоогоор 60 хүн хамрагдсан. Тус өдөрлөг нь дараах 4 өртөөгөөр явагдсан болно. Үүнд:
1-р өртөө: Антропометрийн үнэлгээ /Бүртгэл, биеийн өндөр, жин, бэлхүүсний тойрог хэмжих, БЖИ тодорхойлох, Сахар хэмжих/
2-р өртөө: Эрсдэлээ үнэлцгээе / Артерийн даралт хэмжих, эрсдлийг тодорхойлох, ЧШ зөвөлгөө өгөх/
3-р өртөө: Зөвлөгөө авцгаая / Хоол, шим тэжээлийн зөвлөгөө өгөх, Эрсдэл өндөртэй хүмүүст цусан дахь холестерол, триглицерид, ИНЛП, БНЛП тодорхойлох/
4-р өртөө: Зохистой хооллолцгооё / Үзэсгэлэн/
Хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээ явуулсан
ШУТИС ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ТӨВ
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
ОЮУТНЫ СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө