ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2017-2018 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Хятад хэлний яриа”, зохион бичлэг”, “Хятад цаасан хайчилбар”, “Хятад уран бичлэг”, “Хийн дасгал”-ын хичээлийг амжилттай зохион явууллаа.
Оюутны Соёл Үйлчилгээний Албаны баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу “Хятад хэлний яриа”, зохион бичлэг” хичээлийг клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа болон идэвхтэн гишүүд, “Хятад цаасан хайчилбар” хичээлийг БНХАУ-аас ШУТИС-ийн ГХИ-д ажиллаж буй сайн дурын мэргэжилтэн багш Лү Чөнжүн, “Хятад уран бичлэг”, “Хийн дасгал” хичээлийг мэргэжилтэн багш Гө Жинжин багш нартай хамтран амжилттай орлоо.
Энэхүү хайчилбар, уран бичлэгийн хичээлд клубийн гишүүд, ГХИ-ийн ТТО-ийн ангийн болон ГУУС, ЭХС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнууд оролцож хийн дасгалаас суралцаж, уран бичлэг болон цаасан хайчилбарын соёлтой танилцан, хичээнгүй уран бичиж, хайчилбар хийж өөрсдийн бяцхан бүтээлийг гаргасан нь тус хичээлүүдийн онцлог байлаа.
Хятад хэлийг сонирхон суралцаж буй нийт клубийн гишүүд, оюутнууд аливаа гадаад хэлийг суралцахдаа тухайн улсынх нь хэл соёл, ёс уламжлал, урлаг соёлоор дамжуулан сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц онцлог, шинж төрх хэлээр дамжин илэрч буйг илүү танин мэдсэнээр сурах үйлсдээ амжилт үзүүлэх нь манай клубийн оюутнуудын үйл ажиллагаанаас харагдаж байна.
Клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубийн гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.
ГХИ-Хятад хэлний клуб. 2017-11-16
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө