ЖИЛД ГАНЦХАН ӨДӨР САЙН ДУРААРАА ХӨДӨЛМӨРЛӨХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгохоор тогтлоо.
Манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа 786 мянга гаруй хүн байдаг бөгөөд нэг хүн жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд 130 өдөр амардаг байна. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34,5 хувийг амралт, баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг юм. Иргэд нийгмийн сайн сайхны төлөө жилд ганцхан өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд 12,5 тэрбум төгрөгийн баялагийг бүтээж чадах юм.
Нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд зарцуулъя гэж төрийн бус байгууллагууд, иргэд цөөнгүй удаа Засгийн газарт хандаж байсан байна.
Тиймээс иргэд, олон нийтийн үүсгэл санаачилгыг Засгийн газар дэмжиж, жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг орон даяар “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгож, орон даяар бүтээлчээр хэвшүүлэн хэрэгжүүлж, цаашдаа үндэсний бүтээмжийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болон хөдөлмөрийн харилцааны түншлэгч талууддаа НХХЯ уриалж байна.
ШУТИС-д UNESCO-ICHEI тэргүүтэй байгууллагуудын төлөөлөгчид зочлов
Монгол улс дахь Францын элчин яаманд ШУТИС-ийн ректор Т.Намнан зочиллоо
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа