“Зүүн хойд Азийн энхтайван-ONE KORE” сэдэвт цуврал лекцийг Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум, ШУТИС-ийн ГХИ-ийн Ази судлалын тэнхим, Оюутны соёл, үйлчилгээний алба, “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ хамтран 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС-ийн Хурлын танхимд зохион байгууллаа.
БНСУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе Ким Хүн Сан “Зүүн хойд Азийн өнөөгийн байдал” Солонгосын хойгийн нэгдлийн хэтийн төлөв, БНСУ-ын дотоодын байдал, БНАСАУ-ын дотоодын байдлын талаар оюутнуудад лекц уншлаа. Стратегийн Судалгааны хүрээлэнгийн зөвлөх судлаач доктор Б.Лхагваа лекцэнд хүрэлцэн ирсэн оюутнуудаас солонгосын талаар асуулт тавьж сонирхолтой байдлаар хариулт өглөө. Б.Лхагва гуайн асуултанд амжилттай хариулсан 10 гаруй оюутнуудад мөнгөн урамшуулал өглөө.

Лекцийн төгсгөл хэсэгт ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш Д.Сэрдарам БНСАУ-ын өнөөгийн байдлын талаар мэдээллийг оюутнуудад хүргэлээ.
|
№ |
Сургууль |
Оролцсон оюутны тоо |
|
1 |
ГУУС |
21 |
|
2 |
БАС |
23 |
|
3 |
ХШУС |
3 |
|
4 |
ЭХС |
8 |
|
5 |
ҮТС |
3 |
|
6 |
ГХИ |
15 |
|
7 |
ОУУБИС |
12 |
|
8 |
МУИС |
10 |
|
9 |
УБИС |
10 |
|
|
нийт |
105 |
ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ ИНСТИТУТИЙН АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.