
MUST English Forum (MEF) нь ШУТИС-ийн багш, ажилтан, оюутнуудын Англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх, өөр хоорондоо сонирхолтой сэдвээр чөлөөтэй ярилцан хамтран ажиллах боломжийг олгох үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
MEF форумын ээлжит хэлэлцүүлэг 2017 оны 12-р сарын 01-нд ШУТИС-н 1-р байрны 203 тоот өрөөнд 16 цагаас зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагын семинарт НҮБ-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн хатагтай Бланка Калеткова “International Think Tank for landlocked developing countries” гэсэн сонирхолтой сэдвээр ярилцахаар уригдсан болно. Иймд та бүхнийг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг урьж байна.
Оролцох хүний тоо хязгаартай тул бүртгүүлсэн эхний 30 хүнд Certificate of Attendance олгоно. Та бүхэн Овог нэр, Утасны дугаар болон Регистрын дугаараа ayur_426@yahoo.com хаягаар захидал илгээж эсвэл 89670042 дугаарт мессеж илгээж бүртгүүлэх боломжтой.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв