ГХИ-ийн япон хэлний ангийн оюутнууд 10 дахь удаагийн “Япон соёл, уламжлалыг танилцуулах өдөрлөг”-ийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийг нээж ГХИ-ийн АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа үг хэлэв. Өдөрлөгийн үеэр оюутнууд япон дуу дуулж, японы тухай танилцуулан, асуулт хариултын тэмцээн зохион явуулав. Мөн япон соёл, уламжлалыг танилцуулах зорилгоор юката /япон үндэсний хувцас/танилцуулж, өмсөж үзэх булан, япон тоглоом танилцуулах булан, оригами буюу цаасан нугалбарын булан, япон цайны амталгааны булан, бийрэн бичлэгийн булангуудыг гарган оюутан залуустаа сонирхуулсан юм.



Мэдээг бэлтгэсэн Б.Ундармаа /ГХИ, АСТ, япон хэлний багш/
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв