ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг Японы Тохоку их сургуулийн Хүрээлэгч орчны ахисан түвшний сургуулийн Хүрээлэгч орчны олон улсын манлайллын хөтөлбөрийн 9 дэх семинарт 2017 оны 11-р сарын 15-18 хооронд оролцоод ирлээ. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр бус хүмүүнлэгийн салбарыг хамардгаараа онцлогтой юм. Сүүлийн 5 жил гаруйн хугацаанд нийтдээ 80 гаран хүрээлэгч орчны манлайлагчдыг төгсгөсөн одоогоор 70 гаруй орны оюутнууд суралцаж байна. Энэ удаагийн 9 дэх семинарт Фижи арлын Өмнөд Номхон далайн их сургуулийн профессор Жоел Вейтаяакийн хамт оролцон “Газрын доорх усны бохирдол” сэдвээр илтгэл тавив.
Семинарын хөтөлбөрийн дагуу “Усны нөөц ба хот” сэдвээр Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын нэг болох гэр хорооллын бохирдол түүний дотор газрын доорх усны бохирдлыг сааруулах асуудлыг шийдвэрлүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулав. Оюутнууд идэвхтэй оролцож багаар ажиллан гаргасан шийдлүүд нь их сонирхолтой шинжлэх ухааны үндэслэлтэй байлаа.
Профессор Грег Трэнчерийн зохион байгуулдаг энэ семинар нь идэвхтэй явагддаг нь анхаарал татлаа. Гэр хорооллын бохирдлыг сааруулах сонирхолтой шийдлүүдээс хог хаягдлаас био түлш гаргах санаа сонирхолтой практик нэвтрүүлэх боломжтой санагдав.
Тохокугийн их сургуульд ГУУС-иас 4 багш суралцаж байгаагаас хүрээлэгч орчны манлайллын энэхүү хөтөлбөрөөр ЦАмарсайхан, Д.Отгонбаяр нар амжилттай суралцаж байна.
Тус сургуульд суралцаж буй багш нартаа судалгаа шинжилгээний ажилд тань амжилт хүсье.
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө