ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбар “Грунтын механик” лаборатори байгуулан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нээлт хийлээ. Монгол Улсад гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбар үүсч хөгжсөний 45 жилийн ойд зориулан гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжлийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зорилгоор “Грунтын механик” -ийн лабораторийг байгууллаа.
Нээлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, ГУУС-ийн захирал Л.Пүрэв болон тус сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо. Тус судалгааны лаборатори Английн VJT компанийн олон улсын ISO, ASTM, үндэсний MNS стандартаар явуулах багаж, тоног төхөөрөмжөөр грунтын туршилт судалгааг явуулна. Дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэхэд өгөөжтэй бакалавр, магистр, доктор оюутнууд онолын хичээлээс гадна судалгаан дээр үндэслэсэн туршилтыг явуулах боломжтой. Грунтын механикийн судалгааны лаборатори байгуулах ажлыг ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын ахлах багш Я.Болормаа хариуцан ажилласан.
Энэхүү лабораторийг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ШУТИС, ГУУС-ийн захиргаа, Геологи, гидрогеологийн салбарын проффессор Д.Оюун, Монголын Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Н.Батсүх, профессор М.Алей, “Инженеринг Прогресс” компанийн захирал, инженерүүдэд гүн талархал илэрхийлье.
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө