ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнээрээ олон улсын загварын шоунд хамтран оролцлоо. “SILK ROAD INTERNATIONAL FASHION” нь торгоны замын дагуух улс орнуудын дунд зохион байгуулагддаг олон улсын загварын томоохон шоу юм. Энэ жил БНХАУ-ын Чун Чин /Chong Qing/ хотод 2017 оны 12 дугаар сарын 06-аас 10-ны өдрүүдэд “SILK ROAD FASHION WEEK” нэртэйгээр Азийн загварын холбооноос зохион байгуулав. Энэхүү шоунд анх удаа Монгол улсаа төлөөлөн загвар зохион бүтээгч ARIUNA SURI уригдан, амжилттай оролцлоо.

Загвар зохион бүтээгч Ariuna Suri-ийн шоу
ARIUNA SURI Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон малын гаралтай түүхий эдийг байгаль орчинд халгүй технологиор боловсруулсан эко-материалуудыг ашиглан урласан загваруудаа дээрх шоунд толилуулсан. Хонины ноосон өндөр номер(60/2)-ийн ээрмэл бүхий жин хөнгөрүүлсэн нэхмэл материал, “цагаан идээлэг”(хромгүй идээлгэ)-ээр боловсруулсан эко-савхи (вет-вайт), үслэг эдлэл (хурганы арьс), хонины гүзээн савхи (хүрээлэнгийн брэнд) зэрэг эко-материалуудыг сонгосон нь энэ загваруудын онцлог шинэлэг тал юм.

Гүзээн савхи болон “цагаан идээлэг”-ээр боловсруулсан савхин хүрэм
Органик түүхий эдийг ашиглан байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй эко-технологиор боловсруулж, бүтээгдэхүүний үйлдвэрлэх нь өнөө цагийн загварын чиг хандлага, хувцас үйлдвэрлэлийн трэнд болж байгаа юм.

“Цагаан идээлэг”-ээр боловсруулсан хурганы арьсан дотортой болон хонины ноосон жин хөнгөрүүлсэн нэхмэл хүрэм
Дашрамд дурдахад, Монголын улсын Шинжлэх ухааны ажилтны баярт зориулсан “Шинжлэх ухаан - Технологи - Инноваци 2017” үзэсгэлэнгээс 2-р байрыг эзэлсэн “Цагаан идээлгээр боловсруулсан хурганы арьс” бүтээгдэхүүн нь Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр ХҮСХХ-ийн гүйцэтгэж буй “Арьс шир боловсруулахад коллагений рН-ийн хэлбэлзэл болон хөөлтийн зэргийг бууруулах” (2015-2017 он) суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд бий болсон хромгүй буюу шинэлэг технологийн туршилтын үр дүнгийн бүтээгдэхүүн болно.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа
БНСУ-ын Хансо их сургуультай иргэний нисэхийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ (MoA) байгууллаа
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов