Жил бүрийн 12 сарын 01-ний өдрийг ДОХ/ХДХВ-тэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
ШУТИС-ийн Эрүүл мэнд спортын төв, Оюутны холбоо, Оюутны соёл үйлчилгээний алба, Мари стопс нөхөн үржихүйн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобал сан хамтран Дэлхийн ДОХ/ХДХВ-тэй тэмцэх өдрийг тохиолдуулан оюутан залуусдаа зориулж 6 өртөөт үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны зорилго нь ДОХ/ХДХВ өвчний талаар мэдээлэл, мэдлэг өгөх юм. Уг 6 өртөө бүр дээр доорхи үйл ажиллагааг зохион байгуулав.

1-р өртөө /Сурталчилгааны материал тараах, БЗДХ-ыг таниулах, хамгаалах талаар мэдлэг олгох/

2,3-р өртөө буюу 11 сарын 24- 30-ны өдрүүдэд ШУТИС-ийн нийт оюутан залуусын дунд Эссе бичлэг, гар зургийн уралдаан зарлаж тус өдөрлөгөөр нээлттэй байдлаар үнэлгээ өгүүлсэн.

4-р өртөө буюу ХДХВ/ДОХ-ийн шинжилгээ зөвлөгөө “МАРИ СТОПС” эмнэлэгтэй хамтран үзүүллээ.
5-р өртөө буюу Хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээг нийт багш ажилчид , оюутнуудад үзүүлж байна.

6-р өртөө буюу АХА тэмцээнд 100 гаруй оюутан оролцож , 1,2,3-р байрыг шалгаруулж бэлэг дурсгалын зүйл гардууллаа.

Мөн бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг явуулан, зөвлөгөө өгч, сайн дурын зөвлөгөө шинжилгээний газруудын талаархи мэдээллийг хүргэв . Уг арга хэмжээний хүрээнд гар зургийн уралдаан, эссе бичлэгийн уралдаан , АХА тэмцээнийг оюутнуудын дунд зохион явууллаа.
ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД :
I-р байр: М.Ариунжаргал БуХС
II-р байр: С.Бадамсүрэн БуХС
III-р байр: Мөнхжин БАС
ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД: 
I-р байр: Байгаль-Эрдэнэ БАС
II-р байр: Энхзул ГХИ
III-р байр: Ө.Буманцэцэг ЭХС
АХА ТЭМЦЭЭНД: 
I-р байр: С.Баасандорж БАС
II-р байр: Б.Дөлгөөндалай БАС
III-р байр: Б.Цэнд-Аюуш БАС
Эдгээр оюутнууд шалгарч гарын бэлэг , өргөмжлөл гардан авлаа.
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
“Эко боловсролын аян-Цас цэвэрлэгээ 2025–2026”
“Клубүүдийн нээлттэй өдөрлөг 2025–2026”
Хятад хэлний клубийн “Соёлын болон ярианы хичээл ”
Хятад хэлний клубийн “Зочин профессорын лекц”