ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль, Хөрсний механик, динамикийн судалгааны багаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд” Онол-практикийн XII бага хурал болон мөн тус хурлын хүрээнд зохион байгуулагдах “Газар хөдлөлт-инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлт” Монгол-Японы хамтарсан эрдэм шинжилгээний семинар нь 2018 оны 03-р сарын 28-ны өдөр болно. Хуралд Барилга, байгууламж, геологи, геофизик, уул уурхайн салбаруудын эрдэмтэн судлаачид, инженерүүд, профессор багш нар, докторант, магистрант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Семинарт Япон улсын Тохокү Их Сургууль, Хирошима Их Сургууль болон ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн профессор, багш нар лекц уншиж, судлаачид илтгэл тавьна.
Төлбөр: 50.000 төгрөг (2кр гэрчилгээ олгох бөгөөд үдийн хоол, хурлын эмхэтгэл багтсан болно.)
Хүлээн авагч банк: Хаан банк
Хүлээн авагч: ШУТИС, Дансны дугаар: 503 174 8136
Судлаач нар "Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд", “Газар хөдлөлт-Инженерчлэлийн Судалгаа Хөгжүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, семинарт хэлэлцүүлэх ЭШ-ний өгүүллээ 02-р сарын 21-ний өдрийг хүртэл БАС-ийн Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын багт jamts_altaa@must.edu.mn хаягаар ШУТИС-ийн өгүүлэл бичих загварын дагуу бэлтгэн ирүүлнэ үү. Семинарын илтгэл болон эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарна.
Зохион байгуулагчид:
Барилга, Архитектурын Сургуулийн Захиргаа
Хөрсний механик, динамикийн судалгааны баг
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр