Гол үүрэг:
- Салбарын эрхлэгчийн өдөр тутамын ажилд туслах,
- Салбарын багш, оюутнуудын хооронд холбох,
- Салбарын багш, оюутанд мэдээлэл өгөх,
- Салбарын тайлан тооцоо, бичиг хэргийг хариуцна.
- Сургалтын албаны ажилд дэмжлэг үзүүлнэ.
Нийтлэг шаардлага
- Бакалаврын зэрэг төгссөн, магистр зэрэгтэй бол сайн,
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай,
- Харилцааны соёл, ёс зүйтэй,
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай,
- Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай бол сайн,
- Хэрэглээний програмуудыг эзэмшсэн.
Тусгай шаардлага
- Монгол хэл, найруулга зүйн мэдлэгтэй,
- Англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй,
- Боловсролын байгууллага, хөтөлбөрийн талаар мэдлэгтэй,
- Төрийн захиргаа, хуул, эрх зүйн тодорхой мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах хугацаа:
2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг хүртэл ШУТИС-ийн хичээлийн 6 дугаар байр буюу Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 304 тоот өрөөнд материалыг хүлээн авна.
Утас 70159111