ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль, ахмадын зөвлөл жил бүрийн сар шинийн баярын өмнө өндөр настнаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Нөхөрсөг хэмээх Шар Нохой жилийн босгон дээр өндөр настнаа 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.


Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, дэд захирал Т.Намнан, Б.Сүхбат болон захирлын зөвлөлийн гишүүд, ШУТИС-иас өндөр насны тэтгэвэрт гарсан 180 гаруй хүмүүс оролцлоо. ШУТИС-ийн Захирал Б.Очирбат өндөр настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж сургуулийн сүүлийн үеийн мэдээлэл өгөв.


Ахмад багш нарын холбооны Алтан-Өлзий одонгоор П.Отгонбаяр, Б.Нямаа, Багшийн гавьяаны одонгоор Д.Очирбат, Г.Нансалмаа, Ахмад зүтгэлтэн тэмдгээр Г.Цэвээндорж, Б.Сарангэрэл, Хүндэт ажилтан тэмдгээр Т.Дугармаа, С.Ногоондарь нар шагнагдсаныг гардуулан өглөө. Мөн ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан арга хэмжээний нэг болох түүхийн номын эхний боть хэвлэлтээс гарч ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн Д.Чулуунд ШУТИС-ийн Захирал Б.Очирбат гардуулан өглөө.

Мөн Гандан тэгчилэн хийдийн лам ном айлдаж, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Энэ үеэр настнууд өдрийн зоог барьж ахмад багш н.Дорж шүүс хөндөж ахмадууддаа барив. Түмэн эх чуулгын дуучин, бүжигчид ая дууны мэндчилгээг дэвшүүлэв.

Ахмадын Зөвлөл
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав