MUST English Forum (MEF) нь ШУТИС-ийн багш, ажилтан, оюутнуудын Англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх, өөр хоорондоо сонирхолтой сэдвээр чөлөөтэй ярилцан хамтран ажиллах боломжийг олгох үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Өмнөх хэлэлцүүлгүүдээрээ бид “Нэгдсэн үндэсний байгууллага”, “People in Need”, “Монголын худалдааг дэмжих төсөл” гэх мэт байгууллагуудаас гадны нэр хүндтэй эрхмүүдийг урин оролцуулж байсан билээ.
Харин MEF-ийн ээлжит хэлэлцүүлгээр Ger Community Mapping Center (GCMC) төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Энхтунгалаг “General Introduction of Ger Community Mapping Center : Potential cooperative activities with academia, particularly MUST” гэсэн сонирхолтой сэдвээр ярилцах юм. Хэлэлцүүлэг 2018 оны 02-р сарын 26-нд ШУТИС-н 1-р байрны 203 тоот өрөөнд 16-17:30 хооронд зохион байгуулагдана.
Монгол улсын хүн амын талаас илүү нь Улаанбаатар хотод амьдардгаас 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Ger Community Mapping Center нь гэр хороололд амьдарч буй хүмүүсийн өдөр тутмын амьдралын чанарыг дээшлүүлэх, цаашлаад гэр хорооллын иргэдийн идэвхи, оролцоог сайжруулж, мэдлэг, мэдээлэл олгох замаар иргэдэд нөлөөлөх урт хугацааны зорилготой ажилладаг төрийн бус байгууллага юм. Энэхүү төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцан, та бид болон сургуулиуд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар хэлэлцүүлэгт та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Дээрх төвийн талаар https://www.germapcenter.org/ гэсэн хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Оролцох хүний тоо хязгаартай тул 2018 оны 02 сарын 25-ны 16 цагаас өмнө бүртгүүлсэн эхний 20 хүнд Сертификат олгоно. Та бүхэн Овог нэр, Утасны дугаараа ayur_426@yahoo.com, myadag.d@gmail.com хаягаар захидал илгээж эсвэл 89670042, 99445583 дугаарт мессеж илгээж бүртгүүлэх боломжтой.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр