ШУТИС-ийн Олон улсын дээд боловсрол судлалын төвөөс зохион байгуулдаг “Багшлах эрхийн үнэмлэх” сургалтад хамрагдсан 59 хүнд багшлах эрхийн үнэмлэх гардуулан өглөө. Тус арга хэмжээ 2011 оны тавдугаар сарын 26-ны өдөр ШУТТНС-ын хурлын танхимд болов. Энэ удаагийн сургалтад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын багш нар болон бусад байгууллагаас суралцаж багшлах эрхийн үнэмлэх авч байна. Үнэмлэхийг Олон улсын дээд боловсрол судлалын төвийн захирал Л.Болдбаатар гардуулан өглөө.


Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв