“Science cafe” чөлөөт уулзалт, арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 23-ны баасан гаригт 19:00 цагт дахин зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн уулзалтад 140 гаруй хүмүүс хамрагдсан юм. Арга хэмжээний үеэр урлаг соёлын үйл ажиллагаанаас гадна ШУТИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор (Sc.D) Л.Оюунцэцэг багш “Орчин үеийн их сургуулийн хөгжил” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, судалгаа авсан нь бүтээлч үйл ажиллагаа байв. Мөн бүжгийн хичээл, амьд хөгжмийн үйл ажиллагаа зэрэг нь багш, ажилчдын харилцаанд эерэг нөлөө үзүүлсэн.

“Science cafe” чөлөөт уулзалт, арга хэмжээ нь ШУТИС-ийн нийт багш, ажилтнуудад нээлттэй үйл ажиллагаа бөгөөд чөлөөт уулзалт, урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагддагаараа онцлог юм. Мөн түүнчлэн энэ удаад бизнес уулзалтын тусгай танхим, тэмдэглэлт үйл явдал зохион байгуулах тохилог орчин бүрдүүлсэн байна. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Академич, ГУУС-ийн зөвлөх профессор П.Очирбат багш хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцах юм. Та бидний онцлох сэдэв “ШУТИС-ийн хөгжил ба хүн байх ухаан” бөгөөд багш, ажилчдын дунд зохион байгуулалтад орж буй клубүүдийн үйл ажиллагаатай танилцах таатай боломжийг нээж өгч байна.

Та бүхнийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв