
ШУТИС-ийн оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, зохион бүтээх, турших, багаар ажиллах, инженерийн CDIO зэрэг ур чадварыг хөгжүүлж тэмцээнд оролцогч багуудыг улсын болон олон улсын Робокон тэмцээнд амжилттай оролцуулах зорилгоор ШУТИС-ийн аварга баг тодруулах “MUST ROBOCON -2018” тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээн 2018 оны 03 сарын 26-ны өдөр Мэдээлэл холбооны технологийн сургуулийн спорт зааланд болно. Энэ удаагийн тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, коллежийн 7 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ гаргаад байна.
“ABU ROBOCON 2018” олон улын тэмцээн энэ жил Вьетнам улсад 08 сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Азийн 50 гаруй орны 111 телевизийг эгнээндээ нэгтгэсэн Ази Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлж оюутан залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготойгоор Робокон тэмцээнийг жил бүрийн намар зохион байгуулдаг уламжлалтай. Олон улсын Робокон тэмцээнийг Азийн 19 орон ээлж дараалан эх орондоо зохион байгуулдаг онцлогтой.
2019 оны олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар холбогдох албаны хүмүүс яриа хэлэлцээр хийж байгааг энд дуулгахад таатай байна.
ШУТИС.Эрдэм шинжилгээ, инновацийн газар
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
KOICA Scholarship Program – Fully Funded Master’s Degree in AI-Embedded Systems at Daegu University, Republic of Korea (Fall 2026)
“Татварын ач тус” сэдэвт шилдэг reel, видео контент шалгаруулах тэмцээн зарлагдлаа
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Нээлттэй ажлын байр
ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв