Казах ард түмний Наурызын баярыг ШУТИС-ийн Казах багш, оюутнууд 9 дэх жилдээ 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Шинжлэх ухаан технологийн төв номын санд тэмдэглэн өнгөрүүллээ. Төв номын сангийн захирал Ч.Гулнар багшийн санаачилгаар “Гылым” оюутны клубын төлөөлөл ШУТИС-ийн захирал Б.Очирбат, дэд захирлууд болон бүрэлдэхүүн сургуулийн төлөөллийг хүлээн авлаа. Энэ үеэр Казах багш нарын дунд хамгийн ахмад Ш.Рашид багшид ШУТИС-ийн захирал Б.Очирбат хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Мөн бүрэлдэхүүн БАС, ГУУС, ЭХС-ийн захирлын нэрэмжит шагналыг сурлагын өндөр амжилт үзүүлсэн Казах оюутнуудад өглөө.


ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв