ШУТИС Мицубиши корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн, Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь тєлєєлєгчийн газрын ерөнхий менежер Хидэо Оно нар гарын үсэг зурлаа.

Мицубиши корпораци нь Улаанбаатар хотноо өнгөрсөн оны 4-р сарын 1-нд төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн бөгөөд одоогоор Францын Арева Монгол Компанитай Ураны хайгуулын чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Японы хамгийн том ерөнхий худалдааны компани болох тус корпораци нь дэлхийн 80 гаруй орны 200 гаруй салбар нэгжээрээ дамжуулан бизнесийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын Их сургуулийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулах, сурлага сайтай оюутнуудад сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Өнгөрсөн жилийн тухайд 33 орны 45 сургуулийн 487 оюутанд уг тэтгэлэгийг олгосон бөгөөд корпорацийн хувьд энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь олон улсад хувь нэмэр оруулах нэн чухал хөтөлбөрүүдийн нэг болоод байна.

Энэ жилийн тухайд гэвэл анх удаа Монголд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд ШУТИС –ийг сонгосон шалтгаан монголын хамгийн олон оюутантай улсын их сургууль бөгөөд Монголын хөгжилд чухал хувь нэмэр оруулах инженерүүдийг бэлддэг гол сургууль гэж үзжээ.
2011 –ээс 2012 оны хичээлийн жилд ШУТИС-д Бакалаврын зэргээр сурах 10, Магистрын зэргээр сурах 3, Докторын зэргээр сурах 2, нийт 15 оюутанд нийлээд 7,800,000 төгрөгийн тэтгэлэгийг олгох санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
Дэлхийн солонгос хэлний багш нарын сургалт, чуулга уулзалт Сөүл хотноо зохион байгуулагдлаа