БНСУ-ын “POSCO TJ PARK” сан Азийн залуу удирдагчдыг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог бөгөөд 2011 онд Монгол улсын тэр дундаа ШУТИС-ийн шилдэг 10 оюутанд олгохоор болсон байна.

Эдгээр 10 оюутныг шалгаруулахдаа ШУТИС-ийн 2, 3, 4-р курсийн инженер технологийн чиглэлээр суралцдаг, сайн сурлагатай, цаашид сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй залуусыг сонгон авчээ. Өчигдөр тус сангийн дэд ерөнхийлөгч И Вүү Ин болон ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн энэ үеэр ШУТИС-аас сурлагаараа шалгарсан 10 оюутанд 500 ам.долларын тэтгэлэгийг нь гардуулан өгсөн юм.

ЗХШҮГ
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа
Талархлын батламж гардууллаа
Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв