Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Дээд боловсролын сургалтын байгууллагуудад 2018 оныг “Чанарын баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 3-р сарын 30-нд Улаанбаатар хотноо “Чанарын соёл- Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвийн дор олон улсын хурал Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдлаа.
Уг хурлыг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа нээж үг хэллээ.
Чанарын соёлыг хэвшүүлэх арга зам болсон чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд их дээд сургуулийн удирдлага болон чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан юм.
Манай сургуулийн хувьд Чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний албыг байгуулж, олон улсын туршлагаас суралцаж, чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагааг бодит үр дүнд суурилан эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Оролцогч талууд: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, их дээд сургуулиудын удирдлага, багш, чанарын дотоод баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтэн, судлаачид багш нар оролцлоо.
Чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний алба
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө