2018 оны 3-р сарын 26-наас 4-р сарын 6-нд ШУТИС-ийн Гадаад хэлний институтын Европ судлалын тэнхим, “Русский центр” хариуцан зохион байгуулсан уламжлалт “Орос хэлний өдрүүд” ОХУ-ын их, дээд сургуулиудыг сурталчлах арга хэмжээгээр эхэллээ. Учир нь жил ирэх бүр тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлж байгаа бөгөөд үүнд манай ШУТИС-ийн оюутнууд хамрагдах бололцоо илүү их байгааг энэ арга хэмжээний үеэр оюутнууд онцлон ярьж байлаа.
Энэ өдрүүдийн хүрээнд оюутнуудын дунд орос хэлний олимпиадыг 3 үе шаттайгаар зохион байгуулж, орос хэлний сургалттай ЕБС төгссөн оюутнуудаас Т.Баярцэцэг /БАС/ 1-р байр, Д.Даваахүү /ЭХС/ 2-р байр, М.Буянбадрах /ГХИ/ 3-р байр, инженерийн салбарын оюутнуудаас Э.Энэрэл /БАС/ 1-р байр, Б.Мичидмаа /МХТС/ 2-р байр, Г.Удвал /МехТС/ 3-р байр эзэллээ. Оюутны “Звёздочка” клубээс орос хэлний өдөрлөгийг зохион байгуулж, энэ үеэр Орос орон, Оросын ард түмний түүх, ёс заншил, орос хэлний талаарх өөрсдийн мэдлэгийг сорьсон АХА тэмцээн ихээхэн сонирхолтой болж өнгөрөв. Мөн “Миний дуулах дуртай орос дуу” сэдэвт дууны уралдаан болж манай авьяаслаг оюутнууд өрсөлдснөөс Б.Бат-Эрдэнэ /БАС/ тэргүүн байр, З.Батцэцэг /БАС/ 2-р байр, Б.Мажигсүрэн /ЭХС/, Б.Ганхүү /БАС/ нар удаах байрыг эзлэв. Эдгээр арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа орос хэлний багш нар гүн талархал илэрхийлж байна. “Орос хэлний өдрүүд” ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, ШУТИС, МУИС, МУБИС-ийн хамтарсан 4-р сарын 27-28-нд зохион байгуулагдах багш, эрдэмтэн судлаачдын Эрдэм шинжилгээний бага хурлаар өндөрлөх юм.
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө