ШУТИС-ийн ҮТС-ийн Хүнсний Инженерчлэлийн салбараас жил бүр зохион байгуулж уламжлал болсон Хүнсний Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Техникийн Шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэнгийн нэрэмжит мэргэжил сурталчлах “Дэвжээ” тэмцээн 2018 оны 04 сарын 06-нд “Урлаг” танхимд амжилттай болж өндөрлөлөө. ҮТС-ийн дэд захирал П.Булга, профессор Л.Дамдинсүрэн нар тэмцээнийг нээж, хүнсний мэргэжлээр суралцагч оюутнуудад мэргэжлийн онцлог, агуулгыг гүнзгий таниулах, онолын мэдлэгийг батжуулан технологийн хөгжлийн чиг хандлагыг төсөөлөх, мэдлэг эзэмших, ашиглах идэвхийг дээшлүүлэх, хамт олныг төлөвшүүлэх зорилготойг онцлон тэмдэглэж, оролцогч багуудад амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнийг 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд Витафит группээс баг оролцож, тэмцээний тэргүүн, шилдэг илтгэлийн шагналыг ивээн тэтгэв. ҮТС-ийн Хүнсний технологи, Хүнсний биотехнологи, Хүнсний үйлдвэрлэлийн машин аппарат, Хүнсний чанар-аюулгүй байдал, Хүнсний менежмент мэргэжлээр суралцагч оюутнууд, Витафит группийн хамт олноос бүрдсэн 7 баг өрсөлдсөнөөс хүнсний технологи мэргэжлийн “ТАРИАН ТҮРҮҮ” баг түрүүлэн цомын эзэн боллоо.
Мэдээлэл бэлтгэсэн: ҮТС-ийн ахлах багш О.Гансайхан
ШУТИС-ийн Уул уурхайн Маркшейдерийн сургалт судалгааны лабораторийн нээлт боллоо
Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо - Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар, MNS ISO 21001:2021 болон Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар – MNS ISO 19011:2020 стандартын сургалт зохион байгуулагдлаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай танилцлаа
“ASIA BRICOM 2025” тэмцээн Монгол улсад амжилттай болж өндөрлөлөө