Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны заалны хөлбөмбөгийн тэмцээн 4 дүгээр сарын 9-10-нд монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд боллоо. Оюутны УАШТ, универсиадын футзалын тэмцээнүүд ихэвчлэн Улаанбаатар ОУИС-ийн спортын зааланд явагддаг байсан бол энэ удаа стандартын талбайтай, зориулалтын ордонд явагдсанаараа онцлог байлаа.

Энэхүү тэмцээнд 12 их, дээд сургуулийн 150 орчим эрэгтэй багийн тамирчид 2 өдрийн турш ур чадвараа сорин өрсөлдөж аваргаа тодруулсан юм. Тэмцээний тэргүүн байранд С.Амгаабазар дасгалжуулагчтай, П.Тэнгис ахлагчтай ХААИС-ийн баг шалгарч, хоёрдугаар байрт М.Амаржаргал дасгалжуулагчтай, Г.Ганбаяр ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид, гуравдугаарт Д.Энхтүвшин дасгалжуулагчтай, М.Ганцог ахлагчтай үндэсний БХИС-ийн оюутны баг тамирчид шалгаран 2018 оны оюутны УАШТ-ний медальт багуудаар тодорлоо. Тэмцээнийг монголын оюутны спортын холбоо, Мон-алтиус БТДсургууль, монголын Хөлбөмбөгийн холбоод хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөв. Тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Мон-алтиус БТДС-ийн багш Л.Доржжав, Б.Оюунтуяа нар оролцож баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм.


Баг тамирчиддаа сурлага, спортын өндөр амжилт хүсье
Биеийн тамир спортын тэнхим
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав